Шууд Chart

Египет улсад олон улсын агаарын бөмбөлөгийн наадам боллоо

2016-12-19 11:46:15

Египетийн эртний археологийн дурсгалт хотуудын нэг болох Луксор хотноо энэ сарын 14-16-ны өдрүүдэд агаарын бөмбөлөгийн анх удаагийн олон улсын наадмыг зохион байгууллаа.

Наадмын хүрээнд Герман, Их Британи, Япон, Швед, Норвеги, Өмнөд Африк, Франц болон Голланд зэрэг улсаас нийт 11 багийн 55 тамирчин 40 гаруй агаарын бөмбөлөгийг тэнгэрт хөөргөхөөр төлөвлөсөн байна.

Наадмын гол чимэг бол агаарын бөмбөлөгүүдийн өвөрмөц өнгө, загвар байдаг. Агаарын бөмбөлөг хөөргөнө гэдэг харагдаж байгаагаасаа ээдрээтэй ажил гэдгийг тус наадамд оролцогчид хэлж байна.

Тухайлбайл, өнгөрөгч лхагва гарагт Луксор хотноо хүчтэй салхи салхилж, цаг агаарын хувьд таагүй байжээ. Агаарын бөмбөлөгт сууж яваа багийнхан аюулгүй байдлын үүднээс орон нутгийн холбогдох албаныханд өөрсдийн байршил, чиглэлээ байнга мэдээлдэг байна. Үүнээс гадна агаарын бөмбөлөгийг зөвхөн дээш, доош чиглүүлэх боломж бий.

Харин агаарын бөмбөлөг аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм. Иймээс багийн үлдсэн гишүүд агаарын бөмбөлөгийг хөөрсөн цэгээс нь эхлээд дагаж, буух үед нь туслалцаа үзүүлдэг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египет улсад олон улсын агаарын бөмбөлөгийн наадам боллоо   
Үзсэн: 4235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй