Зул сарын баярын үеэр жуулчдын хамгийн их зочилдог газрын нэг бол Финланд улсын "Сантагийн хотхон". Жил бүр 300 гаруй мянган жуулчин "Сантагийн хотхон"-ыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг юм. Хотхонд ирсэн хүн бүр Сантатай уулзаж, энэ жилийн зул сарын баяраар авахыг хүссэн бэлгээ хэлдэг. Зарим жуулчин Сантатай уулзахын тулд таван нислэг дамжин маш хол замыг туулж ирсэн тухайгаа ч ярьж байна.

Энэ хотхон яг л кинонд гардаг шиг цаа буга, элф гээд, зул сарын баяртай холбоотой бүхий л зүйлс байдаг. Түүнчлэн зул сарын баярын үеэр тус хотхоны шуудангийн газарт дэлхийн 200 гаруй улсаас нэг сая гаруй захидал ирдэг байна. Ирсэн захидлын дагуу, Санта хүслийн жагсаалт гаргаж, хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай.
2016 оны зул сарын баярын тухайд хамгийн олон захидлыг Хятад, Их Британи, Польш, Итали улсаас ирүүлжээ. Ирсэн захидлуудыг хотхоны элфүүд ангилан ялгалж, хүслийн жагсаалтад нэрийг нь оруулах ажлыг хийнэ.
Шуудангийн ажилтан Сара "Энэ жил Фрөүзен хүүхэлдэйн киноны баатрууд болон лего тоглоом хамгийн эрэлттэй" байгаа талаар хэлж байна. Сантагийн хотхоны зул сарын бэлтгэл бүрэн хангагджээ. Харин одоо бэлэг түгээлтийн ажил ид явагдаж байна.
| "Сантагийн хотхон" зул сарын баярт бэлтгэж байна | ||
| Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.