Шууд Chart

Индонезийн нисэх хүчний онгоц осолдож, 13 хүн амь насаа алджээ

2016-12-19 14:00:53

Ням гарагийн өглөө Индонезийн нисэх хүчний "Геркулес C-130" нисэх онгоц тус улсын алслагдмал бүс нутаг болох Папуа мужид осолдож, дотор нь зорчиж явсан 13 хүн бүгд амь насаа алджээ.

Тэдний гурав нь онгоцны нисгэгч, бусад нь цэргийн албан тушаалтнууд байсан байна. Нисэх хүчний төв штабаас мэдэгдсэнээр ослын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал муу байсан нь осол гарахад хүргэсэн байж болзошгүй байна. Осолдсон цэргийн нисэх онгоц нь ойролцоох уулын тосгонд хоол хүнс, бусад хангамжийн барааг хүргэхээр явж байжээ. Гэвч осол гарахаас 5 минутын өмнө радараас алга болсон байна.

Энэ хэрэг Индонезийн нисэх хүчний хувьд хамгийн сүүлд гарсан томоохон осол бөгөөд өнгөрсөн сард армийн нисдэг тэрэг мөн л осолдож, гурван хүн амь насаа алдсан юм. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сард  C-130 нисэх онгоц осолдож, 120 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарсан.

Энэ бүхнийг Индонезийн агаарын тээврийн аюулгүй байдал, хяналт сул байдагтай холбоотой гэж тайлбарлах хүмүүс байгаа юм.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн нисэх хүчний онгоц осолдож, 13 хүн амь насаа алджээ   
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй