"Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхэн Иеменд болсон террорист ажиллагааг гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Өчигдөр Аден хотод байрлах цэргийн баазын хажууханд нэгэн амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 49 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан байна.
Энэ хэргийн цаана "Исламын улс"-ынхан байгаа нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Халдлага гарах үеэр цэргүүд хуарангийн ойролцоо гарч, цалингаа авахаар дараалан зогсож байсан байна. Амиа золиослогч этгээд тэдний дунд орж, бөмбөг дэлбэлснээр ийнхүү олон хүний аминд хүрчээ.
Мөн өнгөрсөн наймдугаар сард Иемений энэ хотод цэрэг татлагын үеэр "Исламын улс"-ынхан амиа золиослогч этгээдээр дамжуулан бөмбөг дэлбэлж, 70 гаруй хүний аминд хүрсэн байна. Шашин хоорондын мөргөлдөөнөөс үүдсэн хямрал улам бүр даамжирч, энэ хугацаанд 7000 хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд байгаа юм.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхны уламжилснаар тус улсын гурван сая иргэн зөрчил мөргөлдөөнөөс үүдэн орон гэрээ орхин дайжсан бөгөөд нийт хүн амынх нь 69 хувь буюу 18.8 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна.

| "Исламын улс"-ын алан хядагчид Иемений цэргийн баазад халдлага үйлджээ | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.