Венесуэль инфляцийн хөөрөгдлийг намжаах, хил дамнасан мафитай тэмцэх зорилгоор 100-тын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах зорилгоор шинэ мөнгөн дэвсгэртүүдийг зах зээлд нийлүүлэхээр болсон.
Энэ ажлын хүрээнд 500-тын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглахад бэлэн болоод байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр энэ тухай мэдэгдэхдээ тус улсын хамгийн их эргэлтэд ордог 100-тын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасах түүний гэнэтийн шийдвэр бол нийгмийн дайснуудтай тэмцэх эдийн засгийн том ялалт байсан гэж тодотгосон байна.

Мөн түүний энэ үйлдэл нь америк долларын эсрэг тус улсын мөнгөн тэмдэгт болох боливарын ханш огцом унахад хүргэсэн Колумбын хил дээрх бэлэн мөнгө худалдаалагчидтай тэмцэхийн тулд иргэдийн бэлэн мөнгөний хадгаламжтай банкуудад арга хэмжээ авч байгаа хэрэг болохыг тайлбарлалаа.
Ерөнхийлөгч Мадуро өнгөрсөн долоо хоногт энэ тухай анх танилцуулснаас хойш 100-тын дэвсгэртийг шинээр солиулахыг хүссэн иргэдийн урт дараалал банкуудын ачааллыг нэмэгдүүлээд байна. Хуучин мөнгөн дэвсгэртийг нэгдүгээр сарын 2 гэхэд бүрэн халж, шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэхээр болсонтой холбоотойгоор хоол хүнс, шатахуун авах гэх мэт өдөр тутмын хэрэглээнд бэлэн мөнгөөр гүйлгээ хийхэд ихээхэн бэрхшээл учирж байгааг иргэд ярьж байна.

Ерөнхийлөгч Мадурогийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас 300 гаруй хүнийг баривчилжээ.
| Венесуэль 500-тын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо | ||
| Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.