АНУ ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг олон нийтийн ажиглалтын гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн дэлхий дахинаа хэдэн зуун сая иргэдийн холбоо харилцааг сэм чагнан тагнасан гэх асуудлын хүрээнд Европын хууль тогтоогчид Вашингтон хотноо холбогдох албан тушаалтнуудтай уулзахаар айлчлал хийж эхлээд байна.
Төлөөлөгчид АНУ ын хууль тогтоох дээд байгууллагын ордонд тагнуулын зөвлөлийн тэргүүнтэй уулзалт хийх үеэрээ Атлантыг дамнасан итгэлийг хөсөрдүүлсэн алхам боллоо хэмээн илэрхийлсэн байна.
Европын парламентийн гадаад харилцааны зөвлөлийн тэргүүн Элмар Брок харилцан итгэлцэлийг хөсөрдүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн бол Британийн хөдөлмөрийн намын төлөөлөгч нэгэнт итгэлгүй болсон учир үүнийг сэргээхийн тулд чухам ямар шалтгааны улмаас ийм ажиглалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан, цаашид чухам итгэлцэлийн ямар аргачлалыг тогтоох шаардлагатай байгаа вэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
| Европын хууль тогтоогчид Вашингтон хотноо айлчилна | ||
| Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.