Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-10-30 09:32:00

10:00 цагт Орос - Монголын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Новосибирск мужийн бизнес уулзалт МҮХАҮТ-ын 507 тоотод болно.
 
11.00 цагт Монголын Банк Бус Санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХолбоо/ болон валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-ууд хамтран ”Валютын ханшны өөрчлөлтийн талаар” ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд мэдэгдэл хийнэ.
 
11.30 цагт ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд “Үнэн үнэтэй монгол гайхамшиг 2014” аяны талаар Бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.
 
11:40 цагт Чингисийн талбайд “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ” багц төслийн хүрээнд хот хоорондын шуудангийн тээвэр логистикийн зориулалтын 8 автомашиныг "Монгол шуудан" ТӨХК-д хүлээлгэн өгнө. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.
 
12.00 цагт ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд СУИС-ийн багш, сийлбэрчин Г.Цогбаяр болон түүний шавь нарын хамтарсан “42 сийлбэрчний үзэсгэлэн”- гийн талаарх мэдээллийг сонирхоорой.
 
12:00 цагт Монголын Үндэсний сурын холбооноос 2013 онд гадаадад болсон тэмцээнд Монголын сурын холбоо хэрхэн оролцсон талаар МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12.30 цагт ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд “Kig” ХХК-иас хэрэгжүүлж буй ТҮЦ шинэчлэх төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт ССАЖЯамны 302 тоотод ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ хүлээн авч уулзан талархал илэрхийлнэ.
 
16.00-18.00 цагт “ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХӨГЖИЛ, ЧАНАРЫН ТӨВ”-өөс зохион байгуулж буй Та бизнесээ шинэ шатанд гаргамаар байна уу? танилцуулах уулзалт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд болно.
 
 

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй