Египтийн эртний археологийн дурсгалт хотуудын нэг болох Луксор хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд агаарын бөмбөлгийн анх удаагийн олон улсын наадмыг зохион байгууллаа. Наадмын хүрээнд Герман, Их Британи, Япон, Швед, Норвеги, Өмнөд Африк, Франц болон Голланд гэсэн улсаас нийт 11 багийн 55 тамирчин 40 гаруй агаарын бөмбөлгийг тэнгэрт хөөргөсөн байна. Наадмын гол чимэг бол агаарын бөмбөлгүүдийн өвөрмөц өнгө, загвар байдаг.
Агаарын бөмбөлөг хөөргөнө гэдэг харагдаж байгаагаасаа ээдрээтэй ажил гэдгийг тус наадамд оролцогчид хэлж байна. Тухайлбал, өнгөрөгч лхагва гарагт Луксор хотноо хүчтэй салхи салхилж, цаг агаарын хувьд таагүй байжээ. Агаарын бөмбөлөгт сууж яваа багийнхан аюулгүй байдлын үүднээс орон нутгийн холбогдох албаныханд өөрсдийн байршил, чиглэлээ байнга мэдээлдэг байна. Үүнээс гадна агаарын бөмбөлгийг зөвхөн дээш, доош чиглүүлэх боломж бий.
Харин агаарын бөмбөлөг аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм. Иймээс багийн үлдсэн гишүүд агаарын бөмбөлгийг хөөрсөн цэгээс нь эхлээд дагаж, буух үед нь туслалцаа үзүүлдэг байна.
| Олон улсын агаарын бөмбөлгийн наадам боллоо | ||
| Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.