АНУ-ын Өмнөд Нью Ингланд орчимд энэ өвлийн анхны их хэмжээний цас орж, зам дээр халтиргаа гулгаа үүсээд байна. Амралтын өдрүүдээр тус бүс нутагт цас хэдэн цагийн турш үргэлжлэн орж, цасан хунгар тогтжээ. Тус улсын үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар Массачусетсын зүүн хойд нутгаар 7,6 см-ийн зузаан цас унасан бол Коннектикут болон Массачусетсын баруун хэсгээр цасны зузаан 17,7 см-т хүрээд байна.
Цаг агаар дулаан байснаас үүдэн цас үдээс хойшдоо бороо болж, үдэш агаарын хэм буурах үеэр зам дээр тогтсон ус мөс болон хөлдөж, гулгаа үүсгээд байгаа юм байна. Цаг агаарын энэ нөхцөл байдлаас үүдэн Нью Ингланд орчмын хамгийн том хот болох Бостоны олон улсын нисэх онгоцны буудал дээр бямба гарагийн өглөө 100 гаруй нислэг цуцлагджээ.
| АНУ-ын зарим бүс нутагт их хэмжээний цас орлоо | ||
| Үзсэн: 1546 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.