Турк Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Карлов Анкара хотын орчин үеийн урлагийн галларейд болсон халдлагын үеэр амиа алдсан талаар Риа новости агентлаг албан эх сурвалжаас мэдээлж байна. 12 дугаар сарын 19-нд Оросын элчин сайдыг "Орос орон туркуудын нүдээр" буюу "Калининградаас Камчатк хүртэлх Орос орон" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байх үед зэвсэгтэй нэгэн эрэгтэй хүн халджээ.
Элчин сайдыг үзэсгэлэнг нээж үг хэлэх үеэр ар талд нь “Аллах акбар” хэмээн хашгирах сонсогдож, тун удалгүй буудаж эхэлсэн гэж тэнд байсан гэрч ярьсан байна. Зэвсэгт этгээдийг хамгаалалтын алба болон цагдаагийнхан баривчлаад байгаа бөгөөд элчин сайдаас гадна гурван хүн халдлагад өртсөн байна. Халдлага болсон газарт Туркийн Дотоод хэргийн сайд хамт байжээ.



| Оросын элчин сайд буудуулж амиа алдлаа | ||
| Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.