Оросын элчин сайдыг буудан амийг нь хороосон этгээд Туркийн цагдаагийн шуурхай хариу арга хэмжээ авах хэсгийн албан хаагч байжээ. Тэрээр 22 настай, Туркийн баруун хэсэгт Айдин хэмээх тосгонд төрсөн, Анкара хотын цагдаагийн газарт ажилладаг байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр тэрбээр, Анкара хотын Орчин үеийн урлагийн галларейд албан ажлаар бус буюу хувийн зорилгоор ирсэн байжээ.
Мөн "HaberTur"k агентлаг Мевлют Мерт Алтынташ хэмээх энэ этгээд хэдийн цагдаагийн байгууллагад ажиллахаа больсон байсан бөгөөд түүнийг долдугаар сард бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн үеэр ажлаас нь халсан байсан тухай мэдээлсэн байна. Тэрээр зургаагаас доошгүй удаа буудсан бөгөөд Алеппотой холбоотой үгнүүдийг хашгирч байсан гэжээ.
Туркийн хэвлэлийнхний мэдээлж байгаагаар хар хослол өмссөн нэгэн этгээд Оросын элчин сайдын ар талаас очиж, эхлээд агаарт хий буудан дараа нь элчин сайдыг бууджээ. Олон нийтийн цахим сүлжээнд зэвсэгт этгээд хэрхэн элчин сайдын ар талаас очиж, “Аллах акбар! Алеппог бүү мартаарай.... Сирийн тухай бүү мартаарай! ” хэмээн орилж, буудаж эхэлсэн тухай бичлэг тараад байна.
| Оросын элчинг буудсан этгээд цагдаагийн ажилтан байжээ | ||
| Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.