Шууд Chart

Робот мэс ажилбар хийдэг боллоо

2013-10-30 10:00:52

Анагаах ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Индонезийн эмнэлгийн байгууллагууд хамгийн сүүлийн үеийн техник технологи буюу робот төхөөрөмжөөр мэс ажилбар хийх үйл ажиллагааг нэвтрүүлэхээр болжээ. 

2015 онд бүсийн хэмжээнд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдах тул үүнээс эрүүл мэндийн салбарынхан Сингапур зэрэг өрсөлдөгч улс орнуудын зах зээлийг өөртөө татах зорилго тавин ажиллаж байна.
 
2015 он гэхэд Зүүн өмнөд азийн улс орнуудын 10 гишүүн орон анагаах ухааны салбарын техник тоног төхөөрөмжийн худалдаанд тавигдсаар ирсэн татварыг тэглэхээр зэхэж байгаа учир энэ салбарын онцолбол мэс ажилбарын өрсөлдөөнд тэргүүлэхийг тэд зорьжээ.   
Энэ зорилтын хүрээнд Индонезийн Бунда эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэг л гэхэд улсдаа анхны да Винчи хэмээн нэрлэгдэх робот төхөөрөмжийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Робот мэс ажилбар хийдэг боллоо  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.64.130.xxx [126.64.130.xxx] 2013-10-30 18:43
yapond nevtreegui baihad indonezid nevtrev l gej

Бидэнтэй нэгдээрэй