Хотын ерөнхий менежер Б.Бадрал өчигдөр 1990-1992 оны ардын хурлын депутатуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр нийслэлийн хэмжээнд хийгдсэн онцлох 55 ажлыг танилцууллаа. Харин депутатууд “Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд баярлалаа. Та бүхний хийж хэрэгжүүлсэн ажилд сэтгэл дүүрэн байна. Бидний оюуны чадавхийг ашиглан залуу ажилчдын мэдлэг боловсролд анхаарах хэрэгтэй. Өмнөх түүхээ мэддэг болгоё. Цаашид хамтарч ажиллах хүсэлтэй байна. Нийслэлийн ардчилсан сонгуулийн анхны депутатуудын холбоо байгуулъя. Та даргаар нь ажиллаач” гэсэн саналыг Б.Бадралд тавьсан. Ерөнхий менежер ахмад төлөөлөгчдийн саналыг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо. Ахмад депутатууд цааш нь “Бидний үеийн депутатууд сонгогдсон тойргийнхонтойгоо байнга хамтарч ажилладаг байлаа. Иргэдтэй ойр байвал ажил урагшилдаг. Олныхоо үгийг байнга сонсоорой. Авто замын уулзвар бүрт гүүрэн гарц барих хэрэгтэй. Дэлхийн бусад хотуудын нийслэл дүрэмтэй байдаг. Улаанбаатар хотод тогтсон дүрэм журам байх ёстой. Энэ дүрмийг бий болгоё. Автобусны тохилог зогсоол олныг бий болгож өгөөч” гэх мэт олон санал хэллээ. Уулзалтаар депутатууд хамтран Нийслэлийн ардчилсан сонгуулийн анхны депутатуудын холбоо төрийн бус байгууллага байгуулан Нийслэлийн хөгжлийн төлөө нэгдэн ажиллахаар боллоо.
Ардчилсан сонгуулийн анхны депутатуудын холбоо байгуулагдана | ||
Үзсэн: 1789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.