НИТХ-ын тогтоолоор хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэхээр авто замын I эгнээг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Журмыг хэвшүүлэх ажлыг Замын цагдаагийн албан хаагчид дангаараа гүйцэтгэж байсан бол энэ сарын 22-ны өдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцсон жолооч нарын зөрчлийг бууруулах зорилгоор, Энхтайвны өргөн чөлөөнд 26 камер шинээр байрлуулжээ.
Түүнчлэн зөрчлийг камераар бүртгэж гэрийн хаягаар торгуулийн хуудас илгээх ажил эхэлсэн байна. Уг ажлын хүрээнд 2555 зөрчил илрүүлж гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас илгээжээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч нар цагдаа зохицуулагч байхгүй байсан ч дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцох шаардлагатай болсныг албаныхан онцолж байна.
Энхтайваны өргөн чөлөөнд 26 камер байрлуулжээ | ||
Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.