Шууд Chart

Газ худалдаалахгүй байхыг анхаарууллаа

2013-10-30 11:13:26

2013 оны 10 сарын 24-ний орой 20 цагийн үед  Багануур дүүргийн Гүн Галуутай  цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч 14 настай эрэгтэй М нь III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор дусал” хүнсний дэлгүүрээс газ авч үнэртэж хордлогод орж нас баржээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь газ үнэртэж, амьсгал нь бүтэж нас барсан болох нь тогтоожээ.

Дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт  үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүрүүдэд шалгалт явуулж хүүхдүүдэд газ худалдаалахгүй байх талаар санамж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
 
Нийтэлсэн: Б.Баярт

Газ худалдаалахгүй байхыг анхаарууллаа   
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй