Шууд Chart

АНУ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүллээ

2016-12-21 14:08:07

АНУ Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын  эсрэг  авсан хориг  арга хэмжээний  жагсаалтаа  өргөжүүлсэн байна. Энэ тухай АНУ-ын   Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Энд тэмдэглэснээр хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын долоон иргэн түүний дотор "Россия", АБР-Менеджмент болон Собинбанкны  топ 6 менежер багтаж буй юм байна. Мөн найман компани, "Маршал Жуков",  "Сталинград нэртэй  шингэн  тээвэрлэгч  хөлөг  онгоцуудыг хоригийн  жагсаалтад  багтаажээ. Дөрвөн компанийг Крымд үйл  ажиллагаа  эрхэлдэг,  харин үлдсэн дөрвийг нь хориг арга хэмжээний жагсаалтад багтсан  Совфрахт  корпорацид  эд материал,  санхүүгийн болон технологийн тусламж үзүүлсэн гэж үзэж жагсаалтад нэмж оруулжээ. 

Үүний зэрэгцээ хориг арга хэмжээний жагсаалтад өмнө нь  оруулсан Новатэк компанийн 26 охин компанийг  энэ жагсаалтад оруулсан  байна.  АНУ-ын Сангийн яам хамгийн сүүлд  өнгөрсөн есдүгээр сарын эхээр хориг арга хэмжээний жагсаалтыг  өргөжүүлсэн юм.   Тэр үед 17  иргэн,  20 компани түүний дотор  Газпром, Москвагийн  банкийн  эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ ын  эсрэг  авсан хориг арга хэмжээний хугацааг сунгах тохиролцоонд  Европын Холбооны удирдагчид хүрсэн юм. Ирэх оны нэгдүгээр сард дуусахаар байсан хугацааг нь дахин хагас жилээр  сунгасан байна. Барууны  орнууд ОХУ  Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлвэл хоригоо цуцална гэсэн нөхцөл  тавьдаг юм.

Харин ОХУ  Украины мөргөлдөөнд оролцогч тал биш байхад Минскийн гэрээг хэрэгжүүлэх асуудлыг хориг арга хэмжээтэй холбож байгааг  буруутгадаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүллээ   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй