БНХАУ-ын Засгийн газар Сан Томе, Принсипи улсын Засгийн газар Тайваниас харилцаагаа таслахаар шийдвэрлэснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн юм.
Сан Томе, Принсипи улсын Засгийн газар ийм шийдвэр гаргаснаа өчигдөр мэдэгдсэн юм. Тайванийн Гадаад хэргийн сайд Дэвид Ли харин арлын энэ улсын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Сан Томе, Принсипи улсаас харилцаагаа тасалж, Элчин сайдын яамаа татан буулгаж, хоёр талын хамтарсан төслүүдээ зогсоохоо мэдэгдлээ.
Тэрбээр Сан Томе, Принсипи улсын Засгийн газраас хийсэн энэ алхмыг ухаалаг бус хэмээн тодорхойлж байгаагаа илэрхийлсэн юм. Сан Томе, Принсипи нь Төв Африк дахь арлын улс юм. Сан Томе болон Принсипи гэсэн хоёр арлаас бүрддэг, нийт 163 мянган хүн амтай.
Сейшелийн арал улсын дараа орох Африкийн хамгийн жижиг улс. 1990 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу тус улс олон намын парламентын засаглалтай юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь таван жилийн хугацаатай сонгогддог Ерөнхийлөгч юм. Нэг танхимтай парламент нь 55 гишүүнтэй байдаг байна.
| Сан Томе, Принсипи улс Тайваньтай харилцах дипломат харилцаагаа таслав | ||
| Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.