Шууд Chart

Турк дахь Босфорын хоолойд авто машины шинэ хонгил замыг нээлээ

2016-12-21 14:27:09

Турк дахь Босфорын хоолойд  Европ, Азийг холбох шинэ хонгил замыг нээгээд байна. Нээлтийн арга хэмжээнд Туркийн  Ерөнхийлөгч Режеп  Таийп  Эрдован, Ерөнхий сайд Бинали Йылдырым  болон Засгийн  газрын гишүүд  оролцсон  байна. Энэхүү хонгил замын урт  нь  14.5  км бөгөөд Стамбулын Ази, Европын хэсгийг Гезтеп болон Казлычешм дүүргээр холбож буй юм байна.

5.4 км  замыг нь  Босфорын  хоолой  доогуур  далайн  түвшнээс  106 метрийн гүнд  тавьсан  байна.  Урьдчилсан байдлаар  энэ замаар өдөрт 120 мянган авто машин  явж  өнгөрөх тооцоо гаргасан  байна.  Хөнгөн  тэрэг  4 америк  доллар,  микро автобус  6 ам.долларын төлбөр төлөх юм байна.

Харин бусад төрлийн авто машин явах хориотой. Хонгил  замын  барилгын  ажил таван жил үргэлжилсэн бөгөөд нийтдээ  1.2 тэрбум  америк долларын хувь  хөрөнгө  оруулалтаар  босчээ.  Тус  хонгил  зам барих хөрөнгийг гаргасан консорциум 24 жил хагас тус  замыг удирдах юм байна. Харин энэ хугацаа дууссаны дараа төрд шилжүүлэн өгөх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк дахь Босфорын хоолойд авто машины шинэ хонгил замыг нээлээ   
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй