"Исламын улс" бүлэглэлийнхэн Берлин хот дахь зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр гарсан халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн байна. Лалын хэт даврагчид энэ мэдэгдлээ интернэтэд байршуулсан байна. Тэд цугласан олныг дайрсан ачааны тэрэгний жолоочийг "Исламын улс"-ын цэрэг гэж нэрлэж, АНУ тэргүүтэй эвсэлд багтаж байгаа орнуудын иргэдийн эсрэг дахин халдлага үйлдэхийг уриалсан байна.
Өнгөрсөн даваа гарагт Германы нийслэл Берлин хотод зул сарын баярын үзэсгэлэн худалдаан дээр цугласан олныг ачааны машинаа дайрсан хэрэг гарсан. Энэ хэрэг зул сарын үзэсгэлэн яармаг ид өрнөж, олон хүн цугласан, хөл хөдөлгөөн ихтэй үеэр гарсан юм.
Үүний уршгаар 12 хүн амь насаа алдаж, 48 хүн гэмтэж, шархадсан юм. Германы Дотоод хэргийн яам энэ эмгэнэлт хэргийг террорист ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Ачааны машин дотор хоёр хүн явснаас нэгийг нь баривчлаад байгаа юм.
Харин нөгөөх нь хүнд шархадсан байсан ч амийг нь аварч чадаагүй байна. Тэрбээр Пакистан гаралтай хүн байсан гэдэг мэдээлэл байсан ч Польшийн иргэн байсныг сүүлд тогтоосон байна.
Гэхдээ тэрбээр энэ халдлагад холбоогүйг мөрдөгчид хэдийнэ мэдэгдсэн юм. Өнөөдөр ирсэн мэдээллээр сэжигтнийг сулласан байна. Түүний ачааны машиныг жолоодож явсан гэдэг сэжиг таамаг батлагдаагүй байна. Одоогоор мөрдөгчид олон хүний аминд хүрсэн ачааны машины жолооны хүрдний ард хэн суусныг тодорхойлох боломжгүй байгаа аж.
| "Исламын улс" бүлэглэлийнхэн Берлинд болсон халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.