Өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп өчигдөр болсон сонгогчдын төлөөлөгчдийн санал хураалтад дахин ялалт байгууллаа.
Тэрбээр сонгогчдын 538 төлөөлөгчийн 304-ийнх нь саналыг авч ялалтаа баталгаажууллаа. Энэ тухай болоод олон улсын хэвлэлүүдээс хүлээн авсан бусад мэдээллийг нэгтгэн хүргэе.
Дональд Трамп ардчилсан түүхэн ялалт байгуулж чадлаа гэж онцлон мэдэгдсэний зэрэгцээ улс орноо нэгтгэж, бүх Америкчуудын Ерөнхийлөгч байхын тулд шаргуу хөдөлмөрлөх болно гэж амласан байна. Өчигдрийн санал хураалтын дүнд түүний өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Хиллар Клинтон сонгогчдын 232 төлөөлөгчийн санал авсан байна.
Ийнхүү сонгогчдын төлөөлөгчид Трампын эсрэг санал өгч ялалт Хиллари Клинтоных болж магадгүй гэсэн таамаг батлагдсангүй. Гэхдээ сонгогчдын төлөөлөгчдөөс долоо нь тухайн мужийнхаа сонгогчдын олонхийн эсрэг санал өгсөн нь 1836 оноос хойших хамгийн олон төлөөлөгч ийм санал өгсөн анхны тохиолдолд тооцогдож байна. Одоо ирэх оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Конгресс сонгогчдын төлөөлөгчдийн санал хураалтын албан ёсны дүнг зарлаж, Дональд Трампыг Америкийн төрийн тэргүүнээр батлах ёстой. Харин нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм.
| Дональд Трамп сонгогчдын 304 төлөөлөгчийн саналаар дахин ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.