Шууд Chart

Сэнди шуурганаас үлдсэн байшингуудыг цэвэрлэнэ

2013-10-30 11:18:55

АНУ-ын Нью Иоркод тохиолдсон Сэнди далайн хар шуурганы улмаас нурсан байшин барилгыг цэвэрлэж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Мужийн захиргаа нурсан байшин барилгын үнийг тогтоож, иргэдээс худалдан авахаар болж 40 сая ам доллар зарцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. 
 
Харин Нью Жерсид Сэнди далайн шуурганы улмаас нурж сүйдсэн мянга гаруй орон сууц барилга байгууламжийг худалдан авахад 300 сая ам доллар төсөвлөөд байна.   
Сүүлийн жилүүдэд Оаквүүдийн наран шарлагын байгалийн үзэмжит гоо төрх үер уснаас шалтгаалан устаж үгүй болох эрсдэл нүүрлэсэн мөн эргийн дагуу орших орон сууц нь дахин байгалийн гамшигт өртөхөөс сэргийлэх хүрээнд байгууламж  хийхээр төлөвлөжээ.
 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэнди шуурганаас үлдсэн байшингуудыг цэвэрлэнэ  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй