Шууд Chart

Японы Ерөнхий сайд ирэх оны эхээр ОХУ-д айлчилна

2016-12-21 14:46:08

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны эхээр ОХУ-д айлчилж, энхийн гэрээ  байгуулах  асуудлыг  хөндөж  хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай "Киодо" агентлаг Ерөнхий сайд Шинзо Абэгийн мэдэгдлээс иш татан  мэдээлсэн юм.  Тэрбээр ОХУ-тай  харилцаагаа сайжруулах үйл  явцыг хурдасгахыг хүсч байгаагаа энэ үеэр  мөн илэрхийлсэн  байна. 

Үүний зэрэгцээ өнгөрсөн 15-16-ны  хооронд болсон ОХУ-ын  төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр орны  төр засгийн тэргүүн энхийн гэрээ байгуулахад чиглэгдсэн чухал алхам хийж чадсан хэмээн үнэлж байгаагаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд ирэх оны эхээр ОХУ-д айлчилна   
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй