Албан тушаалаасаа бууж буй Гүржийн төрийн тэргүүн Михайл Саакашвили Даваа гарагт ард иргэддээ хандан 40 минутын илтгэл тавьжээ.
Тэрээр 2 удаа төрийн тэргүүнээр сонгосон ард иргэддээ талархаж байгаагаа илэрхийлж ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гарсан өөрчлөлт шинэчллэтийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Бид зөвхөн Гүржийг өөрчлөөд ч зогсохгүй хуучин зөвлөлтийн эгнээнд байсан улс орнуудад өөрчлөлт хийлээ гэсэн нь дэлхийн олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан юм. Михайл Саакашвили 2004 онд Гүржийн төрийн тэргүүнээр сонгогдсноос хойш ОХУ тай харилцах харилцаа нь илт хөндийрөн улмаар 2008 онд Гүржийн салан тусгаар бүс болох Өмнөд Осетийн асуудлаар 2 тал мөргөлдөөнд хүрч байсан удаатай юм.
Ням гарагт болсон энэ удаагийн сонгуулиар их сургуулийн захирал асан Георгий Маргвелашвилли 62 хувийн санал авч ялалт байгуулсан юм.
Сонгуулийн дараагаар 9 жилийн туршид ерөнхийлөгчөөр ажилласан Михайл Саакашвили болон түүний ажлын хэсгийнхний эсрэг хэдэн зуун иргэний хүсэлт нэхэмжлэлийн дагууд эрүүгийн хэрэг нээж мөрдөн байцааж эхлэх хандлагатай болж байна.
Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилгад идэгдэн улсын хөрөнгийг завшсан гэх зэрэг үндэслэлээр ирэх сард ерөнхийлөгчийн албан тушаалаас буусных нь дараа мөрдөн байцааж эхлэх төлөвтэй байна.
| Гүржийн ерөнхийлөгч илтгэл тавьлаа | ||
| Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.