Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг бизнесийн таатай орчны индексээр манай улс 189 орноос 76 дугаарт эрэмблэгджээ.
Улс орнуудыг арван үндсэн шалгуураар үнэлж, эрэмбэлдэг энэ тайланд манай улс бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл, эрчим хүч авахад хүндрэлтэй байх гэсэн гурван шалгуураар 10-аас дээш байр урагшилсан үзүүлэлттэй гарчээ.
Харин үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх, хил дамжуулан худалдаа хийх, татвар төлөх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах зэрэг долоон шалгуураар 1-6 байраар ухарчээ. Энэ жилийн жагсаалтыг өнгөрсөн жилийн адил Сингапур, Хонконг, Шинэ-Зеланд, АНУ, Дани тэргүүлсэн бол Чад улс "баян ходоод" болжээ. Манай өмнөд хөршийн хувьд таван байраар ухарч 96 дугаарт бичигдэв. Харин хойд хөрш 20 байраар урагшилж хамгийн их амжилт гаргасан орнуудын тоонд багтжээ. Манай орны энэ үзүүлэлт өнгөрсөн жилээс дөрвөн байр урагшилсан байна.
Бизнесийн таатай орчны индексээр 76 дугаарт бичигдлээ | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.