Саяхан болсон Өмнөговь аймгийн төв болон сум, орон нутгийн удирдлагуудыг хамруулсан уулзалтын үед хамгийн гол яригдсан зүйл бол Тост Тосон Бумбын нуруун дахь ирвэсийг хамгаалахад чиглэсэн менежментийн төлөвлөгөө байв. Нэн ховордож байгаа ирвэс нь дэлхийн 12 оронд 3500 тоо толгой байдгаас Өмнөговь аймгийн нутагт 20 гаруй толгой бүртгэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост Тосон Бумбын нуруунд цоохор ирвэс нутагладаг.
2008 оноос цоохор ирвэсийг судлах, түүнийг хамгаалах зорилготой “Ирвэс хамгаалах сан”-u байгуулсан байдаг. Энэхүү сан нь ирвэс хамгаалах чиглэлээр болон түүний амьдралыг судалж, энэ талаар олон нийтэд хүргэсэн байдаг. Тус сан дан ганц ирвэсээ хамгаалаад зогсохгүй даатгалын санг байгуулан, малчдын хохирлыг барагдуулж буйн зэрэгцээ цахилгаан хашааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ирвэс хамгаалах сангийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн удирдлагын түвшинд бодлогоор дэмжин ажиллаж байгаа аж.




| Өмнөговьчууд цоохор ирвэсийг хамгаалахад анхаарч байна | ||
| Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.