Берлин хот дахь зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр гарсан халдлагыг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг Германы цагдаа нар хайж байна. Сэжигтэн этгээд нь Тунисын иргэн байж болзошгүй гэнэ. Уг хэргийг одоогоор Германы ерөнхий прокурорын газар шалгаж юм. Шалгалтын явцад халдлага үйлдсэн этгээдийн жолоодож явсан хүнд даацын автомашин дотроос эрэгтэй хүний түр оршин суух үнэмлэх олджээ. Олдсон үнэмлэхийг шалгахад, Анис Амири гэгч 24 настай, Тунис улсын иргэн байсан бөгөөд өнгөрөгч 2015 оны 7 дугаар сард Германд улсад нэвтэрчээ.
Түүнчлэн Анис Амири нь тус улсад суух орогнол хүссэн хэдий ч холбогдох албаныхан өнгөрөгч 6 дугаар сард орогнолын өргөдлийг буцаасан аж. Тиймээс тэрээр Германд хууль бусаар оршин сууж байжээ. Берлиний цагдаагийн газар олдсон үнэмлэхний эзэн халдлага үйлдсэн этгээд байж болзошгүй хэмээн үзэж, сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй явуулж байна.

Түүнчлэн эрэн хайх ажиллагааг эрчимтэй, үр дүнтэй явуулахын тулд, цагдаагийн албанаас сэжигтний байгаа газрын мэдээлэл болон бусад холбогдох мэдээлэл өгсөн иргэнд 100 мянган еврогийн шагнал өгөхөө мэдэгдээд байгаа. Харин "Исламын улс" бүлэглэл болсон халдлагыг өөртөө хүлээхээ мэдэгдсэн.
Тиймээс Германы аюулгүй байдлын холбооноос сэжигтэн Амриг "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой хэмээн тодорхойлж байгаа гэнэ. Болсон үйл явдлыг эргэн сөхвөл, өнгөрөгч даваа гарагт Германы нийслэл Берлин хотод зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр цугласан олон руу хүнд даацын ачааны автомашин дайрсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан хэрэг гарсан юм.
| Берлинд гарсан халдлагыг үйлдсэн сэжигтнийг хайж байна | ||
| Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.