Шууд Chart

“Хууль бус тээвэрлэлтээс сэргийлье”

2016-12-22 17:46:07

Энэ оны эхний 11 сарын  байдлаар зам тээврийн 1700 гаруй осол гарч  340  хүн нас баржээ.  Эдгээрийн дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй юм байна. Мөн Хууль бус тээвэр хийж байгаа тээврийн хэрэгсэл осолд орсон нь цөөнгүй байна. Жолооч нар зөвшөөрөлгүй тээвэр хийхдээ  “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг  зөрчин, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй  тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах  зэрэг олон зөрчил гаргадаг.  Тиймээс энэ нь орон нутгийн замд гарч байгаа ослын шалтгаан болдог.  Хамгийн гол нь  цаг хугацаатай  уралдахаас  илүүтэй  алтан амь, эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах нь  чухал гэдгийг  иргэд  ухамсарлах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн карт авч мэдээллийн санд хамрагдсан  тээврийн хэрэгсэл 1000 орчим байна. Гэвч зорчигчид хулгайн тээврийг илүүтэй сонгож байгаагаас болоод хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд нь суудал дүүрэхгүй үйлчилгээнд гарсаар байгааг Авто тээврийн үндэсний төвийн  хэлтсийн дарга ярьлаа. Цаашид  орон нутгийн тээвэрлэлт эрхэлж байгаа  тээврийн хэрэгслүүдийн  тав тух, үйлчилгээг сайжруулахаас  гадна үнэ тарифийг  нь ч хямдруулах байдлаар  аль болох  зорчигчид өөрийн эрхгүй  албан ёсны баталгаат унааг сонгодог  болох тал дээр  анхаарах  болно гэдгийг  тээврийн салбарынхан хэлж байлаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Хууль бус тээвэрлэлтээс сэргийлье” уриалгыг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хууль бус тээвэрлэлтээс сэргийлье”   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй