Шууд Chart

Дональд Трамп “Бойнг”-ийн ерөнхийлөгчтэй уулзжээ

2016-12-22 18:06:56

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп, нисэх онгоц үйлдвэрлэгч "Бойнг" компанийн ерөнхийлөгч Деннис Мюленбергтэй АНУ-ын Флорида мужид байрлах өөрийн эдлэндээ уулзжээ. Уулзалтаар талууд шинэ "Бойнг" онгоц худалдан авах талаар өөрсдийн санал бодлыг солилцсон аж. 12 дугаар сарын эхээр Дональд Трамп одоогийн засгийн газарт хандан шинэ ерөнхийлөгчид зориулан захиалсан шинэ бойнг-747 онгоцны захиалгыг цуцалж, зардлыг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

“Бойнг" компани АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчид зориулж, шинэ загварын Эйр Форс-747 онгоцыг бүтээж байгаа хэдий ч зардал нь хэд дахин өсч, одоогийн байдлаар 4 тэрбум америк долларт хүрээд байгаа юм. Иймд Дональд Трамт захиалгыг цуцлах шаардлагатай гэж үзэж байсан юм. Харин уулзалтаар Трамп "Бойнг" компанид хэд хэдэн шаардлага тависны дүнд талууд харилцан тохиролцоод хүрч чаджээ. "Бойнг" компанийн ерөнхийлөгч Деннис Мюленбергийн хэлж байгаагаар, бид онгоцуудыг 4 тэрбум америк доллараас доош дүнтэйгээр бүтээхээр тохиролцоонд хүрсэн гэсэн байна.

Түүнчлэн ерөнхийлөгчийн аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хамгаална гэдэг бол хамгийн нэн тэргүүнд тавигдах асуудал гэдгийг тэрээр уулзалтын үеэр онцолжээ. Одоогийн Обамагийн засгийн газар Бойнг компанитай шинэ бойнг онгоц нийлүүлэх 170 сая америк долларын гэрээ хийчихээд байгаа юм. Дональд Трамп одоогоор өөрийн онгоцоо ашиглаж байгаа бөгөөд, ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлмэгц, тэрээр Эйр Форс-1 онгоцыг хөлөглөн гадны улс оронд айлчлах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп “Бойнг”-ийн ерөнхийлөгчтэй уулзжээ  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй