Шууд Chart

Бага төсвөөр сайхан хувцаслах аргаас

2013-10-30 13:54:08

1.Эхлээд өөртөө байгаа зүйлүүдээ дараа нь байхгүй зүйлүүд, авмаар байгаа зүйлээ жагсааж бичих хэрэгтэй. Энэхүү жагсаалтаа дахин зайлшгүй болон зайлшгүй бишээр нь ангилаад мэдээж зайлшгүй хэрэгтэй зүйлээ эхлээд худалдан  аваарай. Харин мөнгө ихтэй болсныхоо дараа зайлшгүй биш зүйлээ авах нь тохиромжтой.

2. Мэдээж чанартай, өнгөлөг, удаан эдэлгээтэй хувцас авах хэрэгтэй. Чанаргүй хувцас нь эргээд танаас дахин хувцас авахыг шаардах болно. Чанартай хувцас эдэлгээ удаан таныг хямд харагдуулахгүй .

3. Танаас нэг их мөнгө шаардахгүй дэгжин харагдуулж байгаа зүйлийг эхний ээлжинд авах хэрэгтэй. Жишээ нь: цүнх, богино банзал .....
 
4. Уйгагүй байх хэрэгтэй. Нэг дэлгүүрт байгаа таны сонирхсон хувцас хоёр өөр үнэтэй байх тохиолдол манай оронд элбэг. Иймээс та уйгагүй байснаар хүссэн хувцсаа хямдхан үнээр  авах боломжтой.
 
5. Та дараа жил өмсөх хувцсаа энэ жилийнхээ улирлын сүүлээр худалдан авах хэрэгтэй энэ үед хямдхан авах боломж бүрддэг. Ингэхдээ аль дэгжин, хоцрогдохооргүй загвартай хувцас сонгох хэрэгтэй.
 
6. Хямдрал зарласан дэлгүүрийн мэдээллийг аль болох хурдхан мэдэж чадвал та авахыг хүссэн зүйлээ төсөвлөсөн хэмжээнээсээ доогуур үнээр авч чадна.

Бага төсвөөр сайхан хувцаслах аргаас  
Үзсэн: 4687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.197.229.xxx [178.197.229.xxx] 2013-12-29 03:20
EWROPIT BOL TIIM HARIN MNGD TIIM BOLSON BOL BOLJ BN SHDE

Бидэнтэй нэгдээрэй