Австралийн засгийн газар Мельбурн хотод зул сарын баяраар террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг илрүүлж чадсанаа мэдэгдэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Мальколм Тернбул өнөөдөр мэдэгдлээ.
Нийт 5 хүнийг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа юм байна. Хууль сахиулах байгууллагынхан тэдний араас сүүлийн үед байнгын ажиглалт хийж байжээ. Өнгөрсөн даваа гаригт Тунисын иргэн Анис Амри гэгч Германы Берлин хотын зул сарын баярын яармаг худалдааны үеэр цугласан олныг ачааны тэргээр дайрсан халдлага үйлдсэн. Энэ халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэлийнхэн хүлээхээ мэдэгдсэн юм.
Энэ халдлага гарсны дараагаар Франц, Унгар, Их Британи, Испани гээд Европын олон оронд гардаг зул сарын баярын яармаг худалдаануудын аюулгүй байдлыг өндөржүүлээд байна. Ер нь Европын тусгай албадынхан зул сарын баярын үеэр террорист халдлага гарах аюул эрсдэл өндөр байгааг анхааруулсаар байгаа юм.
| Зул сарын баяраар Террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ | ||
| Үзсэн: 1674 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.