Шууд Chart

Дональд Трамп, Шон Спайсерыг Цагаан ордны хэвлэлийн НБД-аар сонгожээ

2016-12-25 11:23:01

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд  Трамп  өөрийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Шон Спайсерыг Цагаан ордны  хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилоод  байна.  

Тэрбээр  энэ тухайгаа хэдхэн цагийн өмнө хэвлэлийнхэнд мэдэгджээ. Мөн  Хоуп Хиксийг  Цагаан ордны  стратегийн харилцааны  газрын тэргүүнээр, Жейсон Миллерийг  холбооны харилцааны газрын  захирлаар,  Дэн  Скавиног  нийгмийн сүлжээ хариуцсан захирлаар  тус тус томилсон  байна.  АНУ-д өнгөрсөн  11 дүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгууль,  12 дугаар сарын 19-нд болсон сонгогчдын  төлөөлөгчдийн санал хураалтын үр дүнд Дональд Трамп  ялалт байгуулсан юм.

Америкийн шинэ Ерөнхийлөгчийн  тангараг өргөх  ёслолын  ажиллагаа ирэх  оны нэгдүгээр сарын  20-ны  өдөр болно.  Энэ  ажиллагааны  бэлтгэл ажил хэдийнэ эхлээд  байгаа бөгөөд  шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трамп  тангараг өргөх ёслолдоо  аль болох олон  жирийн  иргэн оролцоосой гэж хүсч байгаа юм байна. Энэ нь  Дональд Трамп  твиттер  хуудсандаа алдартнууд гэгддэг хүмүүс  бүгд л тангараг өргөх ёслолынх нь тасалбарыг  авахыг хүсч байна. Гэвч  тэд Хиллари Клинтоныг яасныг харцгаа л даа.  Би л хувьдаа жирийн иргэдийг хүсч байна хэмээн  жиргэсэнтэй холбоотой  бололтой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп, Шон Спайсерыг Цагаан ордны хэвлэлийн НБД-аар сонгожээ  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй