Шууд Chart

Худалдааны төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр хоёр хүнийг баривчилжээ

2016-12-25 11:31:29

Германы  цагдаа нар  Оберхаузен хот дахь худалдааны томоохон төв болох  Сентрод  халдлага  үйлдэхээр  төлөвлөж  байсан хэрэгт сэжиглэн  Косовогийн  2 иргэний  баривчлан хориод  байна.

Тэднийг  Эссен хотод байхад нь  баривчилжээ. Орон нутгийн телевизүүдийн мэдээлж байгаагаар  тэд  ах  дүүс юм байна. Одоогоор  хууль сахиулагчид  тэдэнд өөр хамсаатан байсан эсэх,  халдлагыг  ямар түвшинд  бэлтгэсэн байсан  гэх  мэдээллийг хэвлэлийнхэн хараахан өгөөгүй байна. Харин  тус Сентро худалдааны  төв болоод  дэргэд  нь  гарч байгаа зул  сарын баярын   яармаг худалдааны  аюулгүй  байдлыг  чангатгаад  байгаагаа мэдэгджээ.  

Түүнчлэн   Оберхаузен  хотод үйлдэхээр төлөвлөж байсан халдлага  Берлиныхтэй холбоотой  эсэх талаар  ч  хариулт өгөөгүй  байна.  Өнгөрсөн даваа гаригт Германы нийслэл хот дахь  зул сарын баярын  үзэсгэлэн  яармаг дээр цугласан олныг  хүнд даацийн ачааны  машинаар  дайрсан хэрэг гарсан юм. Энэ хэргийг Германд  дүрвэх зөвшөөрөл хүсч байсан, Тунисын  иргэн  Анис Амри  үйлдсэн  гэж сэжиглэж түүнийг   улс  орон даяар эрэн сурвалжилж  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Худалдааны төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр хоёр хүнийг баривчилжээ   
Үзсэн: 1782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [27.123.214.xxx] 2016-12-25 14:19
tunisiin teroristiig Ali hediid frantsad alchihsan shu de yumaa medej bichij bai bvgd hooson tolgoitnuud boljee
Зочин [223.38.63.xxx] 2016-12-25 20:35
Hoosongui tolgoit mini Milan gej haanahiin hot gedgiig ehleed medcheed daraa ni hunii tolgoi dotorhiig hemj!!!

Бидэнтэй нэгдээрэй