Шууд Chart

Эбола вирусаас урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ

2016-12-25 11:51:00

Гвиней  улсад  явуулсан  Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх  тарилгын  туршилт 100 хувь  амжилттай  болсон  байна.

Энэ тухай  Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагынхан  Лансет  сэтгүүл дээр хэвлэгдсэн   туршилтын  талаарх судалгааны үр дүнд үндэслэн мэдээлж  байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  мэдээгээр  ар ви с ви Зебов  нэртэй  энэ шинэ  вакциныг Африкийн   тус улсын  6 мянган  хүнд  хийсэн  байна. 

Туршилт судалгааны  хугацаанд  тэднээс хэн нь  ч  Эболагийн халдвар аваагүй  байна. Үүний зэрэгцээ туршилтанд  шинэ  вакцин  хийлгээгүй хүмүүс  ч хамрагдсан   бөгөөд тэднээс 23 нь  энэ хугацаанд Эболагийн халдвар   авсан байна.  Шинэ  вакциныг  Канадын  эрүүл мэндийн яамнаас  гаргасан  бөгөөд олон улсын  шинжлэх  ухаан  судалгаа, эм бэлдмэлийн  компани болох Мерк энд Ко  компанид үйлдвэрлэх,  турших зөвшөөрлийг нь  шилжүүлсэн юм байна.  

Шумуулаар дамжин халддаг энэхүү нян эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодог байж магадгүй гэдэгт гол аюул оршиж байгаа юм. Өнгөрсөн оны 10-р сараас хойш зөвхөн Бразил улсад л гэхэд зика нянгийн халдвартай эхчүүдээс төрсөн 4 мянга орчим хүүхэд микроцефали гэж нэрлэгддэг ийм эмгэгтэй байжээ. Энэ вирусын  халдвар  Баруун Африкийн  Гвиней, Сьерра Леон, Либери улсуудад  ихээр  тархаад  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эбола вирусаас урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй