Европын агаар сансрын концерн болох "Эйрбас групп" Ираны "Иран эйр" компанитай 100 онгоц нийлүүлэх хатуу гэрээ байгууллаа. "Иран эйр" А320, А330, А350 онгоцууд авахаар болсон бөгөөд эхнийх нь ирэх оны эхээр нийлүүлэгдэх юм байна.
"Эйрбас" групп Ираны талтай ийнхүү эцэслэсэн гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгдэж байна. Энэ гэрээний нийт өртөг нь 18 тэрбум америк доллар. "Иран Эйр" компанид нийлүүлэх 100 онгоцных нь 46 нь А320, 38 нв А330 бол 16 нь А350 онгоц юм байна. Гэрээний дагуу "Эйрбас" группынхан Ираны агаарын тээврийн компаний нисэгчдыг бэлтгэх, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа болон агаарын хөдөлгөөнийг удирдлагыг зохицуулахад туслах юм байна.
Иран болон Эйрбасын урьдчилсан гэрээнд Ираний Ерөнхийлөгч Хасан Роуханигийн өнгөрсөн нэгдүгээр сард Парист хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан юм. Эхний ээлжинд 27 тэрбум ам долларын 118 онгоц нийлүүлэхээр талууд тохиролцож байсан юм. Гэхдээ эцэслэсэн гэрээнээс Эйрбасын супер том онгоц болох 18 ширхэг А380 онгоцыг хассан байна.
| "Эйрбас" групп, "Иран эйр" компанитай хатуу гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.