Шууд Chart

Испанийн зул сарын баярт зориулсан сугалааны тохирлыг тааруулав

2016-12-25 12:19:48

Испанид зул сарын  баярт зориулсан уламжлалт азын сугалааны  эзэд  өчигдөр тодорлоо.  Энэ  жилийн сугалааны  шагналын сан нь  2.3 тэрбум евро байлаа.

Энэ нь  өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад  70 сая еврогоор  их  юм байна. Энэ  сугалааны  түүх  бүр  1812 оноос эхтэй гэж үздэг. Дэлхийд  шагналын  сангийнхаа хэмжээгээр  дээгүүрт бичигддэг  энэ сугалааны  орлогын 70 хувийг  сугалааны  борлуулалтын орлого эзэлдэг  бөгөөд сугалаа бүр  5 дугаартайн дээр өөр  өөр серитэй. Испани улс  46 сая  хүн амтай.  Үүнээс  үзэхэд  Испаний иргэн бүр  64 еврог  судалгаанд  зарцуулсан гэсэн тоооцоо ч  гарч байгаа юм байна.

Энэ  жил  хамгийн  их аз  туршсан  хүмүүс  нь  Сория мужийн  оршин суугчид  байсан ч тус мужийн иргэн бүр  ойролцоогоор  238,5 еврогоор азын сугалаа худалдаж  авсан байна.  Энэ  удаагийн   азтануудын тоонд Пинос Пуэнте дэхь коммунист намын салбар  2 дахь том тохирол болор 56 сая долларыг хожсон. Харин хамгийн гол  тохирлыг  40-өөд  серийн 65513 дугаартай   сугалааны  эзэд  хувааж авахаар болж  байна. Энэ  жил ийм аз таарсан сугалааны эзэд тус бүрдээ 400 орчим мянган  евро хожихоор байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанийн зул сарын баярт зориулсан сугалааны тохирлыг тааруулав   
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй