Шууд Chart

Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум эхэллээ

2013-10-30 14:52:17

Өнөөдөр Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 14 дэх зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум өнөөдөр эхэллээ. Форум хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцсон юм.
 
Их түмэн санаачилга хөтөлбөрийн энэ жилийн уулзалтын онцлог нь БНСУ, БНХАУ-ын Экспорт, импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэкономбанкны хамтын ажиллагааны “Зүүн хойд Азийн Эксим банкны холбоо”-г байгуулсан явдал аж. Энэ банкны холбоо нь бүс нутаг дахь эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлж Их түмэн санаачилга хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газартай  хамтран ажиллана.
 
Энэхүү форумд  БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, БНХАУ-ыэ худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч болон олон улсын банк санхүүгийн  байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож  байна.

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум эхэллээ  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй