Шууд Chart

Чилид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2016-12-26 11:18:38

Чилийн өмнөд хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамигийн аюул нүүрлэж магадгүй гэх сэрэмжлүүлгийг өгсөн ч тун удалгүй цуцаллаа.

АНУ-ын газарзүйн хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн чичирхийлэл ням гарагийн 14 цагийн үед өмнөд эргийн ойролцоо мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт нь Пуэрто Монт хотоос 230 км-ийн зайд, газрын гүний 34 км-ээс чичирхийлжээ.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй боловч авто зам хагарч, том ан цав үүссэн, мөн зарим газарт цахилгаан эрчим хүч тасарсан тухай мэдээлж байна.

Орон нутгийн захиргаа болон аврах албаныхан маш хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх эрсдэл өндөр байсан тул цунамигийн сэрэмжлүүлгийг өгч, эрэг орчмын 4000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.  Гэвч гурван метрийн өндөрт хүрнэ гэж сэрэмжилж байсан далайн давалгаа ердөө найман сентиметрт хүрч давалгаалсан тул цунамигийн бүх сэрэмжлүүлгийг цуцалсан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чилид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ   
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй