Германд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том нүүлгэн шилжүүлэлтийг зул сарын баярын өдөр хийлээ. Тодруулбал, тус улсын Аугсбург хотод дайны үеийн цэнэггүй болсон тэсрэх бөмбөг илэрсэн учир хотын 50.000 иргэнийг энэ өдөр нүүлгэн шилжүүлсэн байна. 1.8 тонн жинтэй энэхүү тэсрэх бөмбөг нь 1944 онд Аугсбургийг сүйтгэсэн агаарын ширүүн довтолгооны үеэр унасан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Цагдаагийнхан цэнэггүйжсэн тэсрэх бөмбөгийг нэг мөр аюулгүй болгосон гэдгийг ч мэдэгдэж байна. Аврах албаныхан ийнхүү олноор нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зул сарын баярын амралтын өдрийг тааруулан хийсэн нь ажлын өдрүүдэд ийм ажиллагааг явуулахад хүндрэлтэй байдагтай холбон тайлбарласан байна. Уг нь өнгөрсөн мягмар гарагт барилгын газар шорооны ажил хийж байх үеэр энэхүү тэсрэх бөмбөгийг илрүүлжээ.
Германд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үлдсэн ийм төрлийн тэсрэх бөмбөг олон илэрдэг бөгөөд энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүүлгэн шилжүүлдэг байна. Тухайлбал, 2015 онд Кёльн хотоос нэг тоннын тэсрэх бөмбөг олдсон тул 20.000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн 2012 онд барилгын ажлын үеэр илэрсэн тэсрэх бөмбөгөнд нэг хүн өртөж, амь насаа алдсан гэх мэт дайны үеийн ул мөр одоо ч гай дагуулсаар байна.
| Дайны үеийн тэсрэх бөмбөг илэрсний улмаас 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ | ||
| Үзсэн: 1947 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.