Зул сарын баярын үеэр Нигер улсын эрх баригчид нийт 102 ширхэг шуудай буюу 2.5 тонн хуурамч цагаан будааг зах дээр зарж байхад нь хураан авчээ. Уг будааг тус улсын бренд цагаан будааны шуудайд савлан зарахыг оролдсон байна.
Нигерийн Эрүүл мэндийн яамнаас хуурамч цагаан будаанд хийсэн шинжилгээний дүгнэлтэд, цагаан будаанд ямар нэг хуванцар материал, мөн химийн хорт бодис илрээгүй болохыг мэдэгдлээ. Гэсэн ч Үндэсний аюулгүй байдлын газрын Хүнс эмийн захиргааны албанаас тэдний шинжилгээний дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм.
Учир нь тус газраас хуурамч цагаан будааг хуванцар цагаан будаа гэж нэрлээд байгаа. Бид уг будаанд урьдчилсан байдлаар шинжилгээ хийж үзсэн. Шинжилгээний дүнд цагаан будааг буцалгахад будаа хоорондоо барьцалдаж, наалдамхай байдалтай болсон байна.
Нигерийн ард түмэн цагаан будаанд их дуртай. Нэгэн эмэгтэй жирийн будааны үнээс нилээн хямд үнэтэй будааг сонгон авч хэрэглэсэн байна. Тэрбээр будааг агшаахад 20 минут л хангалттай байдаг бол сүүлд худалдан авсан будааг 30 минут агшаахад бэлэн болохгүй, дахин ус нэмж хийн агшаажээ.
Тиймээс тэрээр энэхүү цагаа будааны хугацаа дууссан, эсвэл ямар нэг химийн бодис агуулсан байж болзошгүй хэмээн "CNN" агентлагт ярилцлага өгчээ. Бас нэг жишээ бол нэгэн эмэгтэй цагаан будаа бэлгэнд авч, түүгээрээ хоол хийх гэж агшаагаад идэх гэтэл амт, үнэр өөр байсан тул холбогдох байгууллагуудад мэдэгджээ.

| Хуурамч цагаан будаа зарж байхыг илрүүлжээ | ||
| Үзсэн: 2222 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.