Шууд Chart

Сансрын нисгэгчид дэлхий рүү зул сарын баярын мэндчилгээ илгээжээ

2016-12-26 15:20:00

Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүллээ. Сансрын нисгэгчид ч тэртээ өндөрт зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ удаагийн Олон улсын сансрын станцын баг ч дэлхий нийтийн төдийгүй сансарт тогтсон уламжлалыг эвдсэнгүй.

Зул сарын баярын үеэр дэлхийгээс 362 сая км-ийн цаана, олон улсын сансрын станц дээр байрлан ажиллаж байгаа НАСА-гийн багийн 50 гишүүн дэлхий рүү зул сарын баярын мэндчилгээ илгээсэн байна. Уг мэндчилгээг НАСА-гийн телевиз дамжуулан үзүүллээ.

Багийн гишүүд зул сарын баярын ширээний хамгийн гол хоол болох цацагт хяруулын мах идэж, баяраа хэрхэн тэмдэглэж байгаа талаар дүрс бичлэг илгээжээ. Энэхүү баярын зоогийг дэлхийгээс олон улсын сансрын станцад ажиллаж байгаа багийнханд илгээсэн байна.

Энэхүү баярын ширээний хоол хүнс багийн гишүүдэд сэтгэл санааны хувьд өндөр нөлөөтэй явдал болдог байна. Учир нь тэд өдөр бүр орц найрлагыг нь тааруулан бэлдсэн, ердөө шингэн төдий хоол хүнс иддэг ажээ. Баярын мэндчилгээний төгсгөлд багийн ахлагч Шейн Кимброү баярын хүнс илгээсэнд талархсанаа илэрхийлээд гэр бүлийнхэндээ мэнд хүргэж байгаагаа хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сансрын нисгэгчид дэлхий рүү зул сарын баярын мэндчилгээ илгээжээ   
Үзсэн: 1987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Болд [103.14.36.xxx] 2016-12-27 14:29
Энэ тоон мэдээлэл шал худлаа тоо шүү. Нар хүртэл 150 сая км байдаг. Сар хүртэл 384 мянган км байдаг. Ангараг гараг нарнаас 228 сая км, дэлхийгээс 78 сая км зайтай байдаг. Тэгэхээр ангараг гарагийн цаана ОУССтанц байна гэж байж боломгүй. Өөр гарагийн тойрог замд байж болохгүй. ОУССтанц нь Дэлхийгээс ердөө 248 миль буюу 400 км-н зайтай тойрог замаар 27600 км/цаг -н хурдтай тойрч байдаг.
Tttt [77.141.134.xxx] 2016-12-26 19:29
362 saya km bisheee, 362.000 km bailguideee
Зочин [202.21.98.xxx] 2016-12-26 17:10
ДЭЛХИЙГЭЭС 362 САЯ КМ-ЫН ЦААНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ЗҮЙ НЬ ДЭЛХИЙГЭЭС 362 САЯ КМ-ЫН АЛСАД Ч ЮМ УУ, ХОЛ ГЭВЭЛ ЗӨВ БУС УУ. ЦААНА БАЙХДАА Ч ЯАХАВ
Зочин [202.179.31.xxx] 2016-12-26 17:06
Зул сарын баярын үеэр дэлхийгээс 362 сая км-ийн цаана, олон улсын сансрын станц дээр байрлан ажиллаж байгаа НАСА-гийн багийн 50 гишүүн дэлхий рүү зул сарын баярын мэндчилгээ илгээсэн байна. Уг мэндчилгээг НАСА-гийн телевиз дамжуулан үзүүллээ.Энэ тоонууд зөв үү

Бидэнтэй нэгдээрэй