Шууд Chart

Австралид зул сарын баярын үеэр 2.3 тэрбум долларын худалдан авалт хийгджээ

2016-12-27 08:16:42

Зул сарын баярыг дэлхийн улс орнууд маш өргөн дэлгэр хэмжээнд тэмдэглэж ирсэн. Хүмүүс бие биедээ бэлэг өгөх, баярын зоогийн ширээ засах гэх мэт хүмүүсийн худалдан авалт хамгийн өндөр үе 11-р сарын эхнээс баяр дуусах өдөр хүртэл үргэлжилнэ. Чухам яг үеэр л худалдааны байгууллагууд хамгийн өндөр ашиг орлого олдог үе болдог байна. Баярын үеэр жижиглэн худалдаа, зар сурталчилгааны хамгийн идэвхитэй өдрүүд байдаг аж. Түүнчлэн худалдааны байгууллагууд ч Зул сарын баяраар бараа бүтээгдэхүүндээ 30-60 хувь хүртэл хямдрал зарладаг аж. Жижиглэн худалдааны судалгааны төвөөс мэдээлснээр энэ жил Зул сарын баярын өмнөх сүүлчийн амралтын өдрүүдэд АНУ-д их дэлгүүрүүдийн үйлчлүүлэгчдийн тоо 50 хувиар нэмэгддэг байна.

АНУ-д энэ  онд Зул сарын баяраар 616 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 14 тэрбумаар нэмэгджээ. Америкийн нэг иргэн дунджаар Зул сарын баяраар 800 ам.долларыг бэлэг худалдан авахад зарцуулдаг аж.  АНУ-д Зул сарын худалдаа эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд ном, ил захидлын худалдаа 100, үнэт эдлэлийн худалдаа 170 хувиар нэмэгддэг аж. Түүнчлэн америкчууд жил бүр 1.9 тэрбум баярын ил захидалд солилцдог байна.

Зул сарын баяраар жижиглэн худалдаа эрхлэгчид жилийн орлогынхоо 20-40 хувийг олдог байна. Харин Австралийн Сидней, Мелбурн хотуудад дэлгүүрүүд өглөөний 5 цагаас эхлэн 24 цаг ажиллажээ. Тус улсын жижиглэн худалдааны холбооноос, Австрали улсын хэмжээнд зул сарын баярын худалдан авалтанд нийт 2,3 тэрбум америк долларыг зарцуулсан гэсэн судалгааг танилцуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид зул сарын баярын үеэр 2.3 тэрбум долларын худалдан авалт хийгджээ  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй