![](/uploads/201310/news/thumb/10163a0099aa05402ee02d659fbffaa5_x3.gif)
Туркийн нийслэл Истанбул хотноо Ази Европыг холбосон шинэ метроны зам нээлтээ хийлээ. Энэ нь зам тээврийн хэт ачааллыг бууруулна хэмээн хотын иргэд найдаж байна. Өчигдөр болсон нээлтийн ёслолын ажиллагаанд Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган, Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон бусад гадаад улс орнуудын өндөр дээд албан тушаалтнууд оролцжээ.
Японы талаас энэхүү төслийг хэрэгжүүлэхэд зээл олгосон бөгөөд усан доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг иус улсын компани гүйцэтгэсэн байна. Ерөнхий сайд Эрдоган Туркийн ард түмний хүсэл биелэхэд Японы талаас дэмжлэг үзүүлсэнд талархан, энэхүү газар доорх төмөр зам Ази, Европ тивийн улс орнууд, ард түмнийг холбох гүүр болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Шинзо Абэ метроны шинэ шугамын нээлтэд оролцлоо | ||
Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.