Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Хавай дахь 2 өдрийн айлчлал үргэлжилж байна. Өчигдөр тэрээр 1941 онд Япончууд Америкийн Сувдан эрэг бааз руу халдах үед амиа алдсан цэрэг дайчдыг оршуулсан Номхон далайн дурсгалын цогцолборт очиж цэцэг өргөжээ.
Японы одоогийн засгийн газрын тэргүүн Шинзо Абэ мөн Макики оршуулгын газарт очиж Япончуудын дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө. Энд Америкийн шумбагч хөлөг Японы "Эхимэ Мару" хөлөг онгоцтой мөргөлдсөнөөс болж амиа алдсан Япончуудын нутаглуулсан байдаг аж. Тэнд Японы хөлөг онгоцонд сууж яваад амиа алдсан 4 сурагчийг нутаглуулсан байдаг юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэг гадаад хэргийн сайд Фумио Кисида, батлан хамгаалахын сайд Томоми Инада болоод Япон дахь АНУ ын элчин сайд Кэролайн Кеннеди нар дагалдан явсан байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ Хавай дахь энэ айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамтаар 1941 оны Сувдан эрэг дэх Япончуудын довтолгооноос болж амиа алдсан "Аризона" хөлөг онгоцны далайчдын дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцох юм. Мөн АНУ, Японы удирдагчид уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Ийнхүү Шинзо Абэ нь Японы засгийн газрын тэргүүний албыг хашиж байх үедээ ийнхүү Перл Харбор буюу Сувдан эрэг баазад очсон анхны ерөнхий сайд болж байна. Түүнээс өмнө 2011 онд Японы Ерөнхий сайд асан Иосихико Нода энд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж байсан аж.



| Шинзо Абэ америкийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө | ||
| Үзсэн: 944 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.