Шууд Chart

Дональд Трамп одоогийн ерөнхийлөгчийн гаргасан зарлиг шийдвэрийн 70 хувийг цуцална

2016-12-27 12:14:30

АНУ-ын Ерөнхийлөгчөөр  сонгогдоод байгаа Дональд Трамп үүрэгт  ажилдаа  орсныхоо дараа  одоогийн ерөнхийлөгч  Барак Обамагийн  гаргасан зарлиг  шийдвэрүүдийн 70 гаруй хувийг нь  цуцална. Энэ   тухай Трампын шилжилтийн  багийн гишүүн, Конгрессын  төлөөлөгчдийн танхимын гишүүн  асан  Ньют  Гингрич  Фокс  Ньюст  ярилцлага өгөхдөө  мэдэгдсэн байна.  

Гэхдээ  үүний  тулд Трамп  Ерөнхийлөгчид  мэргэшсэн хуульчдын  баг  хэрэгтэй   болно гэдгийг тэрээр онцлон мэдэгдсэн байна.  Гингрич  Барак  Обамагийн бодлогыг  арга ядсан  буулт  хэмээн тодорхойлсны  зэрэгцээ үлдээж  буй өвийг нь  хий нь   гарсаар  байгаа  бөмбөгтэй  адилтгасан  байна. Тухайлбал  тэрээр Ерөнхийлөгч  Барак  Обамагийн санаачилсан,  бүгд найрамдахчуудын  эрс  шүүмжлэлд  өртөж байсан  эрүүл мэндийн  салбар дахь шинэтгэлийг  жишээ  татан хэлж  байлаа.  Гингрич  Обамагийн  энэ  шинэтгэл   2  намын   дэмжлэгийг  авч  чадсан  бол  урт  хугацааных  байж   чадах байсан гэдгийг онцолж байна.  

Гэхдээ тэрээр энэ шинэтгэлд шүүмжлэлтэй хандаж байсан бүгд найрамдахчууд цаашид хуулийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгох эсэх нь тодорхойгүй байгааг   хэлсэн  байна.  Олон улсын шинжээч  мэргэжилтнүүдийн хувьд өмнөх  ерөнхийлөгч болоод засгийн газрынхаа  тушаал, шийдвэрийг хүчингүй болгох цуцлах  тохиолдол  гарч байдаг ч  70  хувь  гэдэг  өндөр   тоо гэдгийг  онцолж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп одоогийн ерөнхийлөгчийн гаргасан зарлиг шийдвэрийн 70 хувийг цуцална  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй