Шууд Chart

Осолдсон онгоцны сүүл хэсгийг илрүүлжээ

2016-12-27 17:06:12

Хар  тэнгис дэх Оросын  онгоц  осолдсон  газраас  Ту-154 онгоцны  сүүл хэсгийг илрүүлсэн  байна.  Үүнд  мөн   хөдөлгүүрийн зарим хэсэг  ч  байгаа  юм байна.  ОХУ-ын  Батлан хамгаалах яамны мэдээлж  байгаагаар шумбагчид тэнгисийн гүнээс илрүүлсэн онгоцны  үлдэгдлүүдийг  эрэг рүү гарган  мөрдөн шалгах  багийнханд  өгч  байгаа юм байна.

Үүний  зэрэгцээ Сочи хотоос  холгүй орших ослын газраас  3,5- 4,5  метрийн хэмжээтэй  онгоцны  их биеийн үлдэгдлийг  илрүүлснийг эрэг дээр гаргаж  аваад  байгаа аж.  Ослын газарт  явуулж  байгаа  эрэн хайх  аврах  ажиллагаанд  45  хөлөг  онгоц,  15  гүний  усны  шумбагч  аппарат, 192  шумбагч,  12 нисэх онгоц,  5  нисдэг  тэрэгтэйгээр  ажиллаж байна.  Мөн   тэнгисийн гүнээс  онгоцны  үлдэгдлүүдийг гарган  авахын  тулд   “Черноморец  11”  өөрөө явагч  өргөгч  цамхгийг   ослын газарт  авчраад байгаа юм.  

Мөн  өчигдөр орой онгоцны ослоор  амиа алдсан нэг хүний  цогцсыг  нэмж  олжээ.  Тэнгисийн  гүнээс илрүүлж, гарган  авсан  амиа алдсан хүмүүсийн цогцсыг  Москва  руу  илгээж  байгаа бөгөөд  нэг   зорчигчийн  цогцсыг  ар гэрийнхэнд нь таниулсан  байна.  Өнгөрсөн  ням гарагт Сочи хотоос Сирийн  чиглэлд  ниссэн Ту-154 онгоц Сочид  шатахуунаа  дүүргээд хөөрснийхөө дараа Хар  тэнгист  унаж  осолдсон  юм.  Тус онгоцонд  багийн гишүүд зорчигч  нийлсэн  92  хүн  сууж явсны  64  нь  Александровын  нэрэмжит   цэргийн дуу  бүжгийн чуулганыхан  байсан юм. Мөн  9 сэтгүүлч,  зураглаач байсан юм.  ОХУ-ын  Холбооны  аюулгүй байдлын албаныхан  онгоцны осол хөдөлгүүрт нь  гадны  биет  орсон,   чанаргүй  шатахуун,  нисэх  багийн алдаа,  техникийн  гэмтэл  гэсэн шалтгаанаас  үүдэлтэй байж магадгүй хэмээн  таамаглал  дэвшүүлэн  шалгаж  байна.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Осолдсон онгоцны сүүл хэсгийг илрүүлжээ  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй