Сирид энх тайван тогтоох 2 шинэ гэрээ байгуулагдсан байна. Энэ тухай Сирийн нутаг дахь дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвөөс мэдээлснийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайтад нийтэлжээ. Энд мэдээлснээр Латакия, Хомс мужуудад байлдааны ажиллагааг зогсоох гэрээ байгуулсан байна. Ингэснээр гал зогсоож, энх тайван тогтоох гэрээнд нэгдэж байгаа хот суурингуудын тоо нийтдээ 1077-д хүрээд байгаа аж.
Одоо Дамаск мужийн Муаддамиет Эш Гих суурин, Хомс, Хама, Алеппо, Эль Кунейтра мужууд дахь зэвсэгт бүлэглэлүүдийн хээрийн захирагч нар болоод зэвсэглэсэн бүлгүүдийн удирдагчдыг энхийн гэрээнд нэгтгэх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа юм. Энэ хооронд Дамаск, Алеппо, Хама, Дерьа мужууд дахь зэвсэгт бүлэглэлийнхний зүгээс өнгөрсөн шөнө нийт 28 удаад их буугаар галласныг эвлэрүүлэх төвөөс мэдээлж байна.
Сирийн зэвсэгт хүчнийхэн болоод тэдэнд агаарын дэмжлэг үзүүлж байсан Оросын агаар сансрын хүчнийхэн агаарын цохилт хийгээгүйг Оросын төдийгүй Америкийн эвлэрүүлэх төвөөс мэдээлж байна. Энэ хооронд Алеппо хотын Бенезид дүүрэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг өчигдөр зохион байгуулжээ. Эндхийн оршин суугчдад нийтдээ 2 тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргээд байгаа бөгөөд лалын хэт даврагчдаас чөлөөлсөн Алеппо хотын зүүн дүүргүүдэд ч халуун хоол ундаа тараах, наад захын шаардлагатай зүйлс олгох ажил хийгдэж байгаа аж.
| Сирид энх тайван тогтоох 2 шинэ гэрээ байгуулагджээ | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.