Шууд Chart

Филиппинд хар салхины уршгаар 6 хүн амиа алджээ

2016-12-27 18:56:17

Филиппин улсын нутгаар  Нок Тен нэртэй хүчтэй хар салхи дайрсны  уршгаар амиа алдсан хүний тоо  6  болж нэмэгдээд  байна.   Байгалийн энэ гамшгаас болж  олон байшин барилга  нурж,  газар тариалангийн талбай  гэмтэж   сүйдэн,  350 мянган  хүн  орон гэрээ орхин  аюулгүй газар руу дүрвэхэд хүрчээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлж  байгаагаар  Албай  муж  байгалийн энэ гамшигт илүүтэйгээр өртжээ.   Хар  салхины хурд   цагт  225  км-т  хүрч  байсан  байна.  Олон  сууринд гэрэл  цахилгаан  тасарч,  хөрсний гулгалт  үүссэнээс болж   замууд  ихээр  хаагдаад байна.  Мөн  байгалийн энэ гамшигтай холбоотойгоор  зорчигч  тээврийн хөлөг онгоцны  хөдөлгөөнийг  зогсоосноос  12 мянган зорчигч  боомтууд  дээр  хоног төөрүүлэхэд  хүрчээ.

Үүний зэрэгцээ  300 гаруй  нислэг хойшлогдсон аж.  Тус улсад  өнгөрсөн  10 дугаар  сарын  сүүлчээр  Хайма нэртэй  хар  салхи тус улсын нутгаар  дайрч  12 хүн  амь насаа алдаж  байсан  юм.  Энэ нь сүүлийн   3  жилд   Филиппины  нутгийг  дайран өнгөрсөн  3  дахь  хүчтэй хар  салхид  тооцогдож  байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филиппинд хар салхины уршгаар 6 хүн амиа алджээ  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй