200 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 25 хотод салбартай, Английн “Мадаме Tуссаудс” музейд та бидний танил оддыг яг амьд мэт дууриалган хийсэн лааны тосон баримлууд байдаг билээ. Жонни Депп, Анжелина Жоли гэх мэт Холливудын алдартай одуудын лааны тосон баримлаас аваад, улс, төр, шинжлэх ухааны ертөнцөд алдар нэрээ түгээсэн эрдэмтэд, зохиолчид гээд Madame Tussauds” музей гайхалтай цуглуулгатай. Тогтмол шинэчлэгдэж, сонин содон зүйлсээр их энэ музейн сан хөмрөг нэг гайхалтай үзмэрээр удахгүй нэмэгдэнэ.
Тэр бол АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампын ихэр мэт ижилхэн лааны тосон баримал юм. Түүнийг дүрсэлсэн 4 өөр төрлийн лааны тосон баримлуудыг музейн “Tussauds” студид бүтээж байна. Вашингтон хотын төв талбайд Трампын лааны тосон баримал тун удахгүй олны хүртээл болохоос гадна, Лас Вегас, Нью-Иорк зэрэг хотуудад мөн гарах юм.
Үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ. Харин энэ үеэр тус музейн хамт олон энэ үеэр түүний лааны тосон баримлуудын нээлтийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
| Дональд Трампын лааны тосон баримал музейд тавигдана | ||
| Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.