Нохойг дэлхийн аль ч улс үндэстэн үнэнч анд сайн нөхөр хэмээн үздэг. Харин ихэнх оронд муурыг муу санаатай хэмээн үзэж, үлгэр домогт ч муу дүрд оруулж байдаг. Тэгвэл ХонгКонг-д муур эзнийхээ хамгийн сайн найз байж чаддаг тухай Голландын гэрэл зурагчин Марсел Хейжнений бүтээлүүдээс харж болохоор байна. Марсел Хейжнен нь Голланд улсаас гаралтай бөгөөд 1992 оноос хойш Азид амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр гэрэл зурагчнаас гадна, загвар зохион бүтээгч, мөн хөгжмийн зохиолч юм.
Гэхдээ түүний уран бүтээлч сэтгэлгээ, сониуч зан Ази руу хөтөлж, сүүлийн жилүүдэд гэрэл зургаараа дагнан уран бүтээлээ туурвих болжээ. Тэрээр анх 2009 онд Сингапурт өөрийн үзэсгэлэнгээ гаргаснаас хойш 2016 он хүртэл нийт 8 дахь гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаад байгаа юм. Түүний хамгийн сүүлийн гэрэл зургийн үзэсгэлэнгээс ХонгКонгод худалдаа эрхэлж байгаа дэлгүүрийн эздийн хамгийн үнэнч анд муур болохыг олж харж болохоор олон сайхан бүтээлүүд дэлгэгдсэн байна.
Өдгөө 52 настай Марсел сүүлийн нэг жил ХонгКонгод амьдарч байх хугацаандаа муур эзэнтэйгээ хэрхэн харилцаж байгаа, тэдний хоорондын ямар нэг онцгой харилцааны талаар судалж, ийнхүү уран бүтээлээ туурвиж эхэлжээ. ХонгКонгийн оршин суугчид, ялангуяа дэлгүүрийн эзэд хамгийн багадаа нэг мууртай байдаг байна.
| ХонгКонгийн дэлгүүрийн эздийн хамгийн сайн найз бол муур | ||
| Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.