Шууд Chart

АНУ зэвсгийн худалдаагаараа дэлхийд дахин тэргүүлжээ

2016-12-28 09:25:08

АНУ  2015  онд  нийт  40  тэрбум  америк долларын  зэвсэг худалдах гэрээ байгуулснаараа дэлхийн  зэвсэг  экспортлогч орнуудыг   тэргүүлсэн  байна.  "Нью-Йорк  таймс"-ийнхан   Конгрессын  судалгааны  албаны  тайлан илтгэлээс иш татан  энэ тухай мэдээлсэн  юм. АНУ-ын  эрх баригчдын 2015  онд  байгуулсан зэвсэг  худалдаалах гэрээнүүдийн тал хувийг нь Францтай   байгуулсан  байна.  Тодруулбал,  АНУ Францын талд  нийт 15  тэрбум ам.доллартай  тэнцэх зэвсэг худалдаалсан  байна.  Мөн  Америкийн зэвсгийн гол   худалдан авагчдынх нь нэг  Катар улс  болсон  байна.

Тус улс  нийт  17  тэрбум  ам.долларын зэвсэг  худалдан авах гэрээнүүдийг АНУ тай байгуулжээ.  ХАрин Египет  улс   энэ жагсаалтын  3 дугаарт  12  тэрбум  ам долларын гэрээ байгуулснаараа бичигдэхээр  байна.   Саудын  Арабхарин  8  тэрбум  ам долларын  зэвсэг  худалдан авч  4 дүгээрт бичигдэж  байна.  Бүхэлдээ   дэлхий  дахины  байдал хурцадмал,  террорист  аюул  заналхийллийн түвшин нэмэгдсэн  ч гэлээ  дэлхийн  хэмжээнд   зэвсгийн худалдааны  хэмжээ  9  тэрбум  доллараар  буурсан байна.  2014  оны  байдлаар  дэлхий дээр  нийт 89  тэрбум  ам долларын зэвсэг  худалдаалагдсан  байдаг бол   энэ тоо  2015  онд  80  тэрбум болж  буурчээ.

Гэхдээ  АНУ,  Франц  зэрэг улсууд  зэвсгийн худалдаанаас  олох орлогоо   нэмэгдүүлж  чадсан  байна. "Нью-Йорк  таймс"-аас мэдээлж  байгаагаар  2015  оны  байдлаар  ОХУ  нийтдээ  11,2 тэрбум долларын зэвсэг  худалдаалсан  байна.  Тус улсын   байлдааны  зэвсэг,  техникүүдийн гол    худалдан авагч  нь   Латин Америкийн орнууд байсан  байна.  Харин Хятадын зэвсгийн худалдааны орлого 2015 онд 6 тэрбум  америк  долларт хүрчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ зэвсгийн худалдаагаараа дэлхийд дахин тэргүүлжээ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй